Эрүүл мэндFocus

Гараа тогтмол угааж халдварт өвчнөөс сэргийлээрэй

Гар, хөл, амны өвчин, салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Тухайлбал, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг.

Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг. Харин гар, хөл, амны өвчний нууц үеийн хугацаа дунжаар 3-4 хоног байдаг. Эмнэл зүйн хувьд халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Манай улсад энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4414 салхин цэцэг өвчний тохиолдол бүртгэгджээ. Харин гар, хөл, амны өвчний 1279 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа аж. 

Иймд:

  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулах
  • Бага насны хүүхдийн хумсыг нь авах, биеийг нь маажуулахгүй байх
  • Гарын эрүүл ахуй сахих
  • Бүлээн шингэн зүйл ойрхон уух
  • Дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх 
  • Шүдний сойз, уруулын будаг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Салхин цэцэг болон гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол гараа угаах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close