Ногоон АзиFocus

“Ногоон Ази сүлжээ” ТББ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайг тохижууллаа

“Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төвөөс 2021 оноос хэрэгжүүлсэн “Төсөөллийн ой” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ойн төгөл байгуулах, гэр хорооллын 1,000 өрхөд жимсний болон гоёлын модны суулгацыг хүлээлгэн өгч, иргэдэд мод тарих, арчлах сургалтыг зохион байгуулж ирлээ.  

Төслийн хоёр дахь шат буюу 2023 оны хаврын арга хэмжээ өчигдөр эхлэв. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16, 18, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороодын ЗДТГ-тай хамтран, тус хороодын нийт 500 өрхүүдийг хамруулж сургалт, салхины хамгаалалтын болон үхрийн нүдний суулгацыг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж байгуулж, тохижилт хийж, иргэдийн чөлөөт цагаа аятай тухтай, зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллалаа. Тус талбайд нарс, голтбор нийт 200 ширхэгийг тарьж, хашаалан, сүүдрэвч, сандал суурилуулан, арчилгаа хамгаалалтад шаардлагатай усалгааны тоног төхөөрөмжүүдийг 16 дугаар хорооны холбогдох албаныханд  хүлээлгэн өгөв.  

НОГООН АЗИ СҮЛЖЭЭ ТББ-ЫН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close