Улс төрЭнэ сард

Катарын Гадаад хэргийн төрийн сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхигийг хүлээн авч уулзав.

Катарын Төрийн сайд 2018 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг дурдан, энэ хугацаанд тогтсон харилцан ойлголцол итгэлцэлд түшиглэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.

Тэрбээр Монгол, Катарын Гадаад яамд хоорондын зөвлөлдөх механизмыг байгуулж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр ярилцахын чухлыг онцлов.

Төрийн сайд Улаанбаатар хотноо маргааш эхлэх Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар хуралд Катарын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close