“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлсэн малчдын түүхий эдийг хүлээн авч эцсийн бүтээгдэхүүн болж Хэрэглэгч та гар утасны камераар уншуулан гарал үүслийг нь мэдэх боломжтой болсон. Энэ ажил нь сүүлийн 5-7 жилийн хугацаанд олон байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.
Хэрэглэгч та энэ хоршооны гишүүн нь Бэлчээр, малын эрүүл мэнд,малын тавлаг байдал, байгаль орчин, түүхий эдээ үндэсний үйлдвэрт нийлүүлдэг зэрэг 5 үзүүлэлтийг харж танилцаж болно.
Энэхүү системийг Хөвсгөл аймгийн хувьд Снөу флийдс ХХК, Жинст-мөрөн ХХК нэвтрүүлээд явж байна. Цаашид олон компаниуд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж дотоод, гадаадын зах зээлд ашиглах боломжтой.
Анхан шатны хоршоо, хоршооны гишүүд, БАХ-ийн гишүүд 5 үзүүлэлтийг хангаж, баталгаажуулсан хоршооноос зөвхөн QR уншигдаж мэдээлэл нь гарах юм.
Эх сурвалж: https://www.facebook.com/gelegdorj.enkhbold