FocusГадаад харилцаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцоно.

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close