Эдийн засагFocus

Гаалийн “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг туршина

Гаалийн “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлэх гэж байна.

Эхний ээлжид Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын долоон бүсийн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг туршилтад хамруулна” хэмээн ГЕГ-аас мэдээлэв.

Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийх долоон бүс

  1. Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба
  2. Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс
  3. Интердесижн дэх гаалийн хяналтын бүс
  4. Монгол транс дахь гаалийн хяналтын бүс
  5. Толгойт дахь гаалийн хяналтын бүс
  6. Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс
  7. Эрин транс дахь гаалийн хяналтын бүс .

Таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол зөвхөн бараа байршиж буй хяналтын бүс дээр очиж тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, цахим хэлбэрээр өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан бичиг баримтын бүрдүүлэлтээ хийлгэхийг анхаарууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close