Гадаад харилцааFocus

Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвтэй танилцав

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд  ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсад энэ сарын 17-26-ны өдрүүдэд сургалтад хамрагдан, туршлага судалж байгаа юм.

БХБЯ, ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, Монголын барилгын инженерүүдийн холбоо зэрэг нийт 6 байгууллагын төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд ажлын хэсэг тус улсын Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Итабаши дүүргийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, дунд сургуулийн барилгад хүчитгэл хийсэн байдал, гамшгаас хамгаалах агуулах зэргийг үзэж судалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close