НийгэмFocus

Амралт, сувиллын эрхийн бичгээ хорооноосоо авдаг боллоо

Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амрах эрхтэй.

Тэгвэл энэ сараас эхлэн ахмад настны амралт, сувиллын “Эрхийн бичиг”-ийг харьяа хороон дээрээсээ авах боломжтой болсон байна.

Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
  2. Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
  3. Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
  4. Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.

Эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сард бичиж өгөх юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close