Цахим орчны хурдацтай хөгжилтэй Монгол улс ч хөл нийлүүлэн алхаж Google map-д нийтийн тээврийн чиглэлүүдийг нэмжээ.
Гүүглийн газрын зургийг ашиглахдаа хаанаас хаа хүрэхээ авто машинаар явах, явган алхах, унадаг дугуйгаар явах хувилбар тус бүрээр нь явах зүг чиг, замын урт, зарцуулах хугацаатай нь хамт тодорхойлж болдог.
Тэгвэл өнөөдрөөс хүрэх газар руугаа аль чиглэлийн автобусанд сууж явж болохыг харах боломжтой боллоо.