БоловсролОнцлохЭрүүл мэнд

Нийслэлийн ЕБС-ийн эмч нарыг сургалтад хамрууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулан зохион байгуулж буй “Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар баримжаа олгох” сургалт /2023-04-03/ эхэллээ.

ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ эх орны ирээдүй болсон өсвөр насныханд тохиолддог эрүүл мэндийн бүхий л асуудлуудаар тодорхой мэдээллийг өгөхийг зорьж энэхүү сургалтыг зохион байгуулж буйг онцлоод оролцогчдод амжилт хүслээ. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар сургалтын эхний өдөр “Өсвөр үеийн эрүүл мэнд хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөрийн танилцуулга”, “Өсвөр үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог”, “Эмнэлзүйн үйл ажиллагаандаа өсвөр насныхны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлөх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх нь”, “Өсвөр насны үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээг харгалзан үр дүнтэйгээр харилцах нь”, “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс, эрсдэлт болон хамгаалах хүчин зүйлс”, “Өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, тусламж үйлчилгээ”, “Өсвөр настанд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд,  нөлөөлөх хүчин зүйлс”, “Өсвөр насны эрүүл мэнд болон хөгжилд дижитал технологийн оролцоо болон үл оролцооны нөлөө”, “Хорт зуршлын хэрэглээ, урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр хичээл заав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, дэмжлэгээр таван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтад нийслэлийн   БГД, БЗД, СБД, СХД, ХУД-ийн ерөнхий боловсролын сургуулийн 50 эмч хамрагдаж байна. Цаашид 4 удаагийн сургалтаар нийт 200 эмч буюу нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн эмч нарыг хамруулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close