Орон нутагFocus
Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргав
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын ‘”Дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Идрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага /2023.03.31-ний/ аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргажээ.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.