Гадаад харилцааНийгэм

Монгол-Хятадын гаалийн зөрчилтэй тэмцэх зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газарт, БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газартай 2023 оны 3 дугаар сарын 20-24-ний хооронд гаалийн зөрчилтэй тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт хуралдааныг БНХАУ-ын Сиамэн хотноо Монголын талаас ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, Хятадын талаас БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Сүн Жижие нар тэргүүлж амжилттай зохион байгууллаа.

Тус хуралдаанаас хоёр талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 талаасаа дүгнэж, монгол, хятад хоёр улсын хил дамнасан хууль бус наймаа, цаашдын чиг хандлага, хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлт, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, ховордсон ан амьтан, уул уурхай ашигт малтмалын хууль сахилт, хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа бараанд тавих гаалийн хяналт шалгалтын сайжруулах талаар харилцан санал солилцож, 2 талаасаа холбогдох холбоо баригчдийг  томиллоо.

Талууд монгол, хятадын аль нэг боомтод хар тамхи мансууруулах бодис, ховордсон ан амьтан зэрэг улсын хилээр хуулт бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх  хамтарсан дадлага, сургуулилалт хийж, тулгамдаж буй асуудлуудыг холбоо баригчдаар дамжуулан цаг алдалгүй мэдээлэл солилцон шийдвэрлэж байхаар тогтов.

Мөн дээрх зөрчлүүдийн талаар холбогдох хууль журмын танилцуулга, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг өөр өөрийн улсын ард иргэдэд тогтмол хийж байхаар болов. Мөн тус уулзалт хуралдаанд Монгол, Хятадын хиллэж буй зарим гаалийн байгууллагын удирдлагууд оролцож хилийн гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус хуралдааны үеэр “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газар хоорондын 2023-2026 онд хамтран ажиллах Төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close