Хууль эрх зүйFocus

Ч.Тамираа: Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Витамин нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа биологийн идэвхит бүтээгдэхүүний төрөлд хамаарагддаг. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зөвшөөрлийн тухай хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцалсан. Гэхдээ энэ хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн биологийн идэвх бүтээгдэхүүний хуулиар бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлтэй барааг хилээр нэвтрүүлдэг. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дотор нь эм төст, хүнс төст гэж хоёр ангилдаг. Эм төст биологийн бүтээгдэхүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн хуулиараа хилээр нэвтрэх гэрчилгээтэй байдаг. Харин хүнс төст биологийн бүтээгдэхүүнд витаминыг мөн хамруулж үздэг. Витаминыг хүнст төст гэж үздэг ч зарим төрлийн витаминууд нь эм төст ангилалд ордог учраас бүртгэгдсэн байхыг шаарддаг бөгөөд уг асуудлаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа мэдээлэлдээ “Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа. Үүнийг УИХ-аас баталж өгдөг.

Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал, санаачилгыг Гаалийн байгууллагаас гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 дугаар зүйлд зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон. Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх. Бид шийдвэр гаргах байгууллагуудад саналаа өгөөд хүлээж байна.” гэлээ.

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн 22-р зүйлд заасан шаардлагыг тавьж байна. Өөрөөр хэлбэл бүртгэл хийгдээгүй бол хилээр нэвтрүүлэх боломжгүй.

15.9. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно:

15.9.1.эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх;

15.9.2.”Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох;

15.9.3.тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох.

22.1.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн

22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close