“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: “ТӨРИЙН БАНК” ХК
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, “Эвэнт холл” танхим
Хурал болох өдөр, цаг: 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
1. “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
2. “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
3. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулга;
Хэлэлцэх асуудал:
1. “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;
2. “Төрийн банк” ХК-ийн хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төсөл;
3. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл;
4. “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам батлах тухай тогтоолын төсөл;
5. “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ажиллах журам батлах тухай тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
2. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;
3. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
4. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.
Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.statebank.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
• Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
• “Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
• Хурал зохион байгуулах комиссын утас: 75071881, цахим шуудан SBM_Shareholder@statebank.mn
Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1 хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цаг байна.