WorldFocus

Аэро Монголиа БНСУ-руу нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гуравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжиж нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн талаар танилцуулсан.

Тодруулбал, БНСУ-руу долоо хоногт 44 удаа нисдэг байсныг, 80 хүртэл нисэх боломжтой болгож хоёр дахин нэмэгдүүлээд байна.

Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож, ХЯМД ТИЙЗ, ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРыг сайжруулах бодлогын ажлын хүрээнд БНСУ- руу хийх нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүллээ.

Тодруубал, Аэро Монголиа ХХК нь тус улс руу тавдугаар сарыг дуустал долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт буюу нийт гурван удаа, зургаадугаар сараас эхлэн өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийн тийзний үнийн хувьд 1.4 сая төгрөгөөс эхэлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close