Урлаг спортЭнэ сард

Сүхбаатар аймагт ширэн бөмбөг үйлдвэрлэж эхэллээ

Сүхбаатар аймагт Монголдоо анх удаа ширэн бөмбөг үйлдвэрлэж эхэллээ. Монгол үхрийн ширээр хийсэн тус бөмбөгтөө үйлдвэрлэгчид 2-3 жилийн баталгаа өгч байгаа юм. Нэг бөмбөгийн үнэ дээд тал нь 50 мянган төгрөг байхаар төлөвлөжээ. Одоогоор захиалгаар бөмбөгөө үйлдвэрлэж байгаа юм байна. Хамгийн эхнийх нь ХБНГУ-аас 100 бөмбөг захиалжээ.
Тус аймгийн хөлбөмбөгийн холбооны менежер Э.Содном “Энэ ажлыг эхлэх гэж бид хоёр жил хөөцөлдсөн. Анх төслөө бариад явж байхад хүн бүр хэцүү, бүтэхгүй гэж байсан. Харин өнөөдөр бид зорьвол хийж бүтээж болдог гэдгийг батлан харууллаа. Бөмбөгөө хараад өөрсдөө ч бараг итгэж өгөхгүй, тийм их баяртай байна. Монголын хөлбөмбөгийн холбоо болон бусад аймгуудынхаа хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байна.
Үйлдвэрлэлийн тухайд бэлдсэн бэлэн арьсаа Улаанбаатар хотоос худалдаж авчран орон нутагтаа хийж байгаа. Одоогоор гурван хүнийг ажлын байраар хангаад байна. Ингэхдээ бид зүгээр нэг хүн авахыг хүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж, авсан. Бөмбөг маань маш нарийн хийцтэй. Дээрээс нь гараар оёдог учир ажиллагаа их шаардана, бас дөнгөж эхэлж байхад 100 гаруй бөмбөгийн захиалга орж ирээд ачаалалтай байна”  гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close