НийгэмХууль эрх зүй

Ирэх оноос нийлэг уутны хэрэглээг хориглоно

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гарлаа. 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийг хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм.

Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close