Эрүүл мэнд

Энэтхэг багш “Йогийн багш бэлтгэх сургалт” явуулна

Энэтхэгийн йогийн багш Самир Мажумдер уран нугараач Батцэрэнгийн үүсгэн байгуулсан “Battsi yoga” студийн урилгаар манай улсад 4 дэх удаагаа иогийн багш бэлтгэх сургалт хийх гэж байна. Энэ удаа тэрбээр Аштанга йогийн үндсэн мөн чанар, түүний гайхамшигийг мэдрүүлэх аж.

Түүний өмнөх сургалтуудыг “Бадамлянхуа” йогийн төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Туул, н.Төгөлдөр, н. Чанцалмаа гэх мэт Монголд амжилттай яваа йогийн төвүүдийн олон багш төгссөн байдаг. Энэ удаа хийх Аштанга йогийн сургалтын онцлог нь биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг учраас эрчүүдэд илүү тохиромжтой юм байна.

Аштанга йогийг хийхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшуулахын зэрэгцээ турааж биеийг чангалдаг гэдгээрээ онцлогтой ажээ. Дээр хэлсэнчлэн Аштанга йог нь биеийн хүч ихээр шаарддаг тул тамирчид, туршлагатай йоги нар ихээр хичээллэдэг бөгөөд анхлан хичээллэгчид ч мөн өөрсдийгөө сориод үзэхэд илүүдэхгүй болов уу.

Хэрэв та йогийн багш болохыг сонирхож байвал, эсвэл еерийгее хегжvvлэхийг хvсэж байвал тус сургалтанд хамрагдаарай. Бүртгэлийг 99889877 утсаар мэдээлэл авах болон nbattsii@yahoo.com хаягаар холбогдох боломжтой. Төгсөгчид олон улсад йог заах эрхий сертификат олгох юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close