Эрүүл мэндFocus

Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд /2023.02.02/ Баянгол дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.  

Тус дүүргийн 25 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч зэрэг нийт 102 ажилтан сургалтанд хамрагдсан бөгөөд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх  мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг нар нээж үг хэллээ.

Энэ удаагийн сургалтаар: 

  • НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгэ “Осол гэмтлийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар”,  
  • ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
  • ССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
  • НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close