Гадаад харилцааБайгаль орчинОнцлох

Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудлаар зөвлөлдөв

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12-р сарын 19-ний өдөр Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргаж 5 газрыг урьдчилсан жагсаалтад оруулсны дагуу ХБНГУ–ын Байгаль орчин, байгаль хамгаалах, цөмийн аюулгүй байдал яамны дэргэдэх Зөвлөх үйлчилгээний хөтөлбөр (AAP)-өөс санхүүжүүлэн дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж байна. 

Герман, Монгол экспертүүдийн энэ удаагийн уулзалт ХБНГУ-ын Вильм дэх Байгаль орчны академид зохион байгуулагдаж Германы талаас Холбооны Байгаль хамгаалах агентлагийн дарга Барбара Энгельс, Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан баг  өнгөрсөн хугацаанд талуудын хэрэгжүүлсэн судалгаануудын үр дүнг хэлэлцэж Дэлхийн өвд бүртгүүлэх газруудын хилийн цэс, хамгаалалтын менежмент, талуудын хэрэгжүүлэх ажлуудаар тохиролцоонд хүрлээ.

Ингэснээр 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 30 хувьд хүргэх дэлхий нийтийн зорилтыг хангах, Дорнод Монголын хээрийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажилд томоохон ахиц гарч байгаа юм. Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1992 онд байгуулагдсанаас хойш хэлэлцээрийн хүрээнд байгаль орчны салбарт санхүүгийн болон техникийн туслалцааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал 

ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны санхүүжилтээр Биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, агаарын бохирдол, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн төслүүд, ХБНГУ-ын Хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын яамны санхүүжилтээр Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай конвенцийн болон амьтан ургамал хамгаалал, тэдгээрийн тогтвортой ашиглалтын төслүүд хэрэгжиж байгаа юм. Хамгийн сүүлд 2023-2025 онд ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн Холбооны хүрээлэнтэй хамтран “Байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулав. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close