Орон нутагFocus

Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд туслахыг уриаллаа

НҮБ-ын хүүхдийн сангаас зудад өртсөн малчдын хүүхдүүдэд туслах уриалга гаргажээ. Тус сангаас баруун аймгуудын зарим сумд ажиллан нөхцөл байдалтай танилцаж зарим өрхөд дэмжлэг үзүүлсэн аж. 

Аймаг орон нутгийн захиргаа малчид хамтран өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Гэсэн ч энэ жил урьд оныхуудаас илүү хүйтэрсэн зун ногооны гарц муу, гантай байсан нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн тухай малчид ярьж байна. Зудад өртсөн малчдад эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд машин техник, шатахуун, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй.

Ялангуяа малчдын хүүхдүүдэд дулаан гутал, хувцас, эм, амин дэм хэрэгцээтэй байна. Үүнээс гадна зам цасанд боогдсоноос алслагдсан бүс нутгийн сурагчид сургуульдаа ирж чадахгүй улмаар хичээл завсардах эрсдэлд оржээ” гэж тус байгууллагаас мэдээлэв. 

Тиймээс хүүхдийн сангаас иргэд олон нийтэд хандан зудад өртсөн айл өрх, ялангуяа хүүхдүүдэд туслалцаа үзүүлэхийг уриалжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close