Эдийн засагFocus

МИАТ Бээжин чиглэлийн нислэгээ дахин эхлүүллээ

МИАТ ТӨХК нь Ковид цар тахлын хязгаарлалтын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгээ өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс дахин эхлүүлж байна.

МИАТ ТӨХК долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Тус чиглэлийн нислэгийн тийз 1,208,000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх болно гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close