ЭМЯ

Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчиллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Тус гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой билээ.

2019 онд энэхүү гэрээг анх УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулж 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.

Энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.

Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close