МИКОнцлох

МИК олон улсын “ISО” стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг

Орон сууц санхүүжилтийн тогтолцоо манай улсад арав гаруй жилийн өмнө бий болж, иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтран зүтгэж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд бодлогоор хангаж, хувийн хэвшлийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэхэд олон улсын стандарт, жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах хамгийн үр дүнтэй арга юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй Монголын ипотекийн корпораци нь үйл ажиллагаандаа олон улсын “ISО” стандартууд болон сайн туршлагуудыг нэвтрүүлж, ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг. Монголын ипотекийн корпорац нь үйл ажиллагаандаа олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлсэн байна.

Мэдээллийн аюулгүй байдлын “ISO27001:2013” стандартыг 8 дахь жилдээ компанийн түвшинд хэрэгжүүлснээ баталгаажуулж байгаа бол 2022 онд Групп компанийн хэмжээнд баталгаажуулсан нь Монгол Улсад анхдагч болж байна.  

Эрсдэлийн менежментийн “ISO31000:2018” стандартын 2 шатны аудит хийгдэж, тус стандартын хэрэгжилтийг хангасныг баталгаажуулж, гэрчилгээг 2022 оны 12 сард хүлээн авчээ. МИК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлийн менежментийг бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх шат бүрд нийцүүлэн тасралтгүй сайжруулсаар ирсэн.

Комплаенсийн удирдлагын тогтолцооны “ISO37301:2021” стандартын 1 дүгээр шатны гадаад аудит амжилттай хийгдэж, аудитын тайланг хүлээн авч, үйл ажиллагаанд нэвтрүүлэн тус тус ажиллаж байна.

“ISO” буюу Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. “ISO” нь оролцогч талууд болох НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC зэргийн хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close