Эрүүл мэндFocus

Сумын эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-өөс туршлага судлав

Гэмтэл согог судлалын үндэсний төвд орон нутгийн сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын баг /2023.01.18/ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уулзалтанд Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд  оролцсон бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилт болон тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард ЭМЯ-наас зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын уулзалтаар ГССҮТ-өөс санхүүжилтийн шинэ тогтолцооны арга туршлагаа хуваалцаж, “Сайн туршлагын жишиг төв”-ийн  танилцуулга хийсэн билээ.

Энэ хүрээнд орон нутгийн болон бусад эрүүл мэндийн байгууллагаас ГССҮТ-д хандаж, эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаарх туршлага судалж эхэлсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close