2023 онд Монголбанк ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. 2022 онд “Монголын Ипотекийн Корпорац” арилжааны банкны олгосон 9333 иргэний ипотекийн зээлийг багцалж, 661 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулсан байна.
Ингэснээр ийм тооны өрхөд шинээр зээл авах боломж үүссэн гэж “Монголын Ипотекийн Корпорац” мэдээллээ. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжаалснаар Монголбанк болон банкнуудын богино хугацаат эх үүсвэрээр олгогдсон зээлүүд 30 хүртэлх жилийн хугацаатай болсон гэж онцолж байна.
2023 онд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог Монголбанкнаас холбогдох байгууллагууд хамтран бүрдүүлж, хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан шат дараатай шилжүүлэхээр мөнгөний бодлогод тусгаад байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэх нь зүйтэй гэж эдийн засагчид үзэж байгаа юм.