Гадаад харилцааFocus
Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзав
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсыг Бээжин хотоос хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Фернандо Лугрисыг /2023.01.17/ хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон. Хэдийгээр өөр тивүүдэд алслагдан оршдог ч хоёр улсын хувьд геополитик, хөдөө аж ахуй, хүн ам, энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо зэрэг ижил төстэй зүйлс олон.
Өнгөрсөн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа улс төр, хөдөө аж ахуй, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж ирсэн. Цаашид батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, энэ чиглэлээр харилцаагаа улам гүнзгийрүүлж, хөгжүүлэх нь чухал гэдэгт Элчин сайд ноён Фернандо Лугристай санал нэгдлээ.