Эдийн засагФото сурвалжлага

Экспортод зориулагдсан “Очир дагинас” үйлдвэр нээлтээ хийлээ

Нэлтийн ёслолд зориулан 500 метр зайдас үйлдвэрлэжээ

Манай улс 66.2 сая гаруй малтай, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 133 үйлдвэртэй. Мах махан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь эдийн засгийн хувьд олон сайн үр дүнг авчирах хэдий ч дэлхийн стандартад нийцсэн гэдэг өндөр шалгуурыг давж чаддагүй байсан цаг саяхан.

Тэгвэл “Олон улсын стандарт”-д нийцүүлэх шалгуурыг Үндэсний үйлдвэрлэгч “Очир дагинас” компани ханган экспортын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлоход бэлэн болжээ. Энэхүү олон улсны экспортын шалгуурыг давсан “Очир дагинас” шинэ үйлдвэрийн нээлт өчигдөр болсон юм.

Монголын махан бүтээгдэхүүний зах зээлийн 25 хувийг хангадаг тус компанийн тус үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын стандарт буюу ISO22000, НАССР, GMP-ийг хангасан Монголдоо анхны үйлдвэр болсон гэдгийг нээлтийн ёслолын үеэр онцлож байсан. Тус үйлдвэр нь 86 ажилтантай. Нийт ажилчдын 50 орчим хувийг орон нутгаас буюу Налайх дүүргийн иргэдийг авч ажлуулж байгаа аж.

Тус үйлдвэрийн 80 хувь нь автомат бөгөөд үйлдвэрлэлийн бүх дамжлагад ариутгал цэвэр байдлыг эрхэм болгодог ажээ. Герман технологи, жороор 60 гаруй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэр одоогоор өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  Нээлтийн ёслолын үеэр тус компани БНСУ-ын “Natural core” компанитай бүтээгдэхүүн экспортлох анхны гэрээг байгуулсан юм.

Х.Тэмүүжин: Бүтээгдэхүүнээ тухайн орны хэрэглэгчид тохируулан амталж,

нийлүүлэх талаар судалгаа хийдэг

/“Очир дагинас” компанийн гүйцэтгэх захирал/

Манай компани “Natural core” компанитай өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, БНСУ руу 100 мянган ширхэг бүтээгдэхүүн экспортолсон. Энэ жил 160 тонн бүтээгдэхүүн экспортлохоор гэрээ хийлээ. Гэрээний дагуу дөрвөн нэр төрлийн лаазалсан бүтээгдэхүүнийг улирал бүр экспортолно.  Бүтээгдэхүүн экспортлохын тулд тухайн улсын зах зээлийг маш урт хугацаанд судлах шаардлагатай.

Бүтээгдэхүүнээ тухайн орны хэрэглэгчид тохируулан амталж, нийлүүлэхэд судалгаа хэрэгтэй байдаг. Бид судалгаа явуулсаар байна. Сүүлийн үед үйлдвэрүүд өөрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх болсон. “Очир дагинас” компани энэ үүргээ ухамсарлан өөрийн үйлдвэрийн оффис дахь цахилгаан хэрэглээгээ нарны хавтан ашиглан хангаж байна. Цаашид саарал усаа дахин ашигладаг болохоор ажиллаж байна.

Тус компанийнхан шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд зориулан Монголын хамгийн урт 500 метр зайдас үйлдвэрлэж, зочдыг ирэх замыг угтан олон залуучууд түүнийг барин угтсан. Нээлтийн ёслолын үеэр улаан тууз биш уг зайдасыг хайчилж нээлтээ хийсэн юм. Мөн энэ үеэр тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин, албан хаагчдыг шагнаж, урамшуулахын зэрэгцээ хоёр хүнд орон сууцын байрны урьдчилгааг бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан юм.



П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close