Уул уурхайОнцлох

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд 36.1 сая тонн хүдэр олборложээ

Уул уурхайн салбартаа тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 2022 онд амжилт дүүрэн байж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ.

Ил уурхайд 27 сая 890 мянган метр куб уулын цул гаргаж, 13 сая 721 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэснээр төлөвлөгөө 101.1-101.4 хувиар биелсэн байна.

Хүдэр олборлолт өнгөрсөн онд 36.1 сая тоннд хүрч, төлөвлөгөө 101.8 хувиар, Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлтийн үзүүлэлт 100.3 хувиар тус тус биелэв.

Өрөмдлөгийнхөн 567500 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөт үзүүлэлт 103.2 хувиар давжээ. Баяжуулагчид 33.6 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.3 хувиар биелүүлсэн бол хүдэр дэх зэс, молибдены агуулгыг 100-116 хувьд хүргэж гүйцэтгэлээ.

Зэсийн металл авалт 100, молибдены металл авалт 106.8 хувиар биелж, баяжмал гаргалтын төлөвлөгөө 100-117.7 хувьд хүрч биелжээ.

Түүнчлэн хуурай жингээр 626 мянган тонн зэсийн баяжмал, 5818 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргалаа. Бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөө 101-105 хувиар биелж, баяжмал дах металлын үзүүлэлт 109-122 хувьд хүрсэн нь үйлдвэрлэлийн өндөр амжилтыг илэрхийлж байна.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close