АМГТГОнцлох

“Brent”-“WTI” төрлийн газрын тосны үнийн зөрүү 8 ам.доллар байна

Даваа гарагт “Брент” болон “WTI” төрлийн газрын тосны үнийн хоорондын зөрүү сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшинд хүрч, АНУ-ын шатахууны эрэлт буурч байгаатай холбоотойгоор тус өдрийн EST 11:41 цагийн байдлаар “Брент” төрлийн газрын тосны 104,8 ам.доллар байсан бол “WTI” төрлийн газрын тосны үнэ 96,12 ам.долларт хүрч, нэг баррель нь 8 ам.доллар буюу газрын тосны тэргүүлэх 2 шалгуур үзүүлэлт хоорондын зөрүү 2019 оны 6 дугаар сараас хойш ажиглагдаагүй өндөр түвшинд хүрсэн.

ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн, барууны хориг арга хэмжээ, түүнчлэн оны сүүлээс хэрэгжүүлэх Оросын газрын тосыг нийлүүлэх төлөвлөгөөг Европын Холбооноос хориглосон зэрэг нийлүүлэлтийн хатуу байдал нь “Брент” төрлийн газрын тосны үнэд нөлөөлж байна.

“Reuters” агентлагийн иш татсан тэмдэглэлд, OANDA-ийн зах зээлийн шинжээч Жеффри Халли хэлэхдээ, “Зах зээлийн хатуу байдлаас үүдэн “Брент” төрлийн газрын тосны үнэ харьцангуй зөөлөн байгаа ч, нөгөө талаараа “WTI” төрлийн газрын тосны үнэ дотоодын жишиг үзүүлэлт бөгөөд АНУ-ын эдийн засгийн уналтад мэдрэг байгаа нь түүний үнэд нөлөөлж байна” гэж дурдсан байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ 6 дугаар сард 1.3%-иар өсч, 12 сарын инфляци 9.1%-д хүрч, сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд ирэх лхагва гарагт Холбооны нөөцийн сан барааны үнээс хамаарч бодлогын хүүгээ өсгөнө гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/Brent-WTI-Spread-Widens-To-Over-8-As-US-Gasoline-Demand-Slows.htmlhttps://www.reuters.com/business/energy/brent-premium-wti-widest-since-mid-2019-2022-07-25/

ОПЕК+-ийн газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 2.84 сая баррелиар доогуур байна

Тус групп 6 дугаар сарын зорилтот түвшнээс өдөрт 2.84 сая баррелиар доогуур газрын тос олборлож байна. Учир нь газрын тосны үйлдвэрлэлийн квоттой ОПЕК+-ийн гишүүн орнууд 5 дугаар сард 256 хувь байсан бол 6 дугаар сард 320 хувьд хүрсэн. Харин ОПЕК-ийн гишүүн орнуудын дагаж мөрдөх хэмжээ 5 дугаар сард 236 хувь байсан бол 196 хувь болон буурч, ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт 360 хувь байснаас 464 хувь болж өссөн байна.

“Аргус” болон бусад бие даасан 7 эх сурвалжийн гаргасан дундаж тооцооллоор ОПЕК+ сарын мөрдлөгөө биелүүлдэг. “Аргус”-ын 6 дугаар сард хийсэн судалгаагаар ОПЕК+-ийн нийт дагаж мөрдөх хэмжээ 297 хувь бөгөөд ОПЕК-ийн гишүүд болон ОПЕК-ийн бус түншүүд тус тус 213-442 хувьд хүрсэн байна.

Олон жилийн хөрөнгө оруулалт дутуу, дэд бүтэц болон бусад асуудлаас үүдэн эвслийн хэд хэдэн гишүүн улс орнууд зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. ОХУ-ын үйлдвэрлэлд тавьсан хориг арга хэмжээ, бусад хүчин зүйлийн нөлөө нь тоо баримтыг гажуудуулж байна. Хэдийгээр Орос улс өнгөрсөн сард олборлолтоо өдөрт 550,000 гаруй баррелиар нэмэгдүүлж чадсан ч энэ нь квотоос 880,000 баррелиар доогуур хэвээр байна гэж “Aргус” тооцоолсон байна.

Эх сурваж: https://www.argusmedia.com/en/news/2354203-opec-compliance-surges-to-320pc-in-june-delegates?backToResults=true

2022-07-26

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close