Нийгэм
Ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгоно
2023 оны “Төсвийн тухай хууль”-д төрийн албан хаагчдад олгодог цалин, урамшууллын талаар дараах өөрчлөлтүүд орсон байна. Энэ жилийн хувьд цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдана.
Тодруулбал,
1. Ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгох
2. Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэх
3. Төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдэл олгодог байсныг шинэ хуулиар жилд нэг хувиар цалинг нь нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.