БоловсролFocus

Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох журмыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын /2022.12.27/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих  журам”-ыг хэлэлцэн, баталлаа. 

Уг журам батлагдсанаар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бэхжих, шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чанар үр дүн дээшлэх, санхүүгийн сахилга, хариуцлагын тогтолцоо сайжрахын зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах 6 арга хэмжээг бүрэн, цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Шинжлэх ухаан, технологийн сангаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан:

-Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх;

-Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд тэтгэлэг олгох;

-Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх;

-Инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх;

-Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх;

Шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхээр хуульчилсан.

Дээрх хууль тогтоомжид заасны дагуу өнөөдрийг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр нийт 4278 судалгаа хөгжүүлэлтийн ажилд 178,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close