БоловсролОнцлох

МУИС багш, оюутанд үйлчлэх төвтэй боллоо

Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад орлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах энэхүү төв нь зоогийн газар, худалдаа, үйлчилгээний танхимууд, йог, фитнесийн өрөө, хурлын танхимтай бөгөөд багш, оюутнуудын амрах, суралцах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн барилгын гадна явган хүний зам талбай, авто зогсоолын ажлууд хийгдсэн бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.

Энэхүү бүтээн байгуулалтыг МУИС-ын хөрөнгө оруулалтаар “Ситиланд марк” ХХК  гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close