ИНЕГ гэрээт байцаагчтай боллоо
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Нисэхийн аюулгүй ажиллагааны 11 гэрээт байцаагч томилсон. Үүний дагуу өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрээт байцаагч нартай Иргэний нисэхийн тухай хуульд үндэслэн “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгууллаа.
Гэрээт байцаагч нар нь Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн сургалтад хамрагдаж, ИНЕГ-ын даргын нэрийн өмнөөс “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”, “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”, “Агаарын тээврийн үйл ажиллагаа” зэрэг дүрмийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллах юм. Энэхүү гэрээгээр гэрээт байцаагчийн хийх ажил үүрэг, хариуцлага, эрх, ажил гүйцэтгэлийг үнэлэх аргачлал, ажлын хөлс, гэрээ цуцлах үндэслэл зэрэг харилцааг зохицуулж өгчээ.