Засгийн газарОнцлох

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болжээ

Засгийн газрын /2022.12.12/ ээлжит бусаар хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иж бүрэн олон улсын аудит оруулах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дэлхийн топ аудитын компаниудаас шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн иж бүрэн хяналт, аудит оруулна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтийн, нээлттэй болгох хэрэгтэй. Мөн БЭТ-ийн хугацаа дууссан тохиолдолд дахин нэг хүнийг ЗГ-ын шийдвэрээр томилох нь эргээд үүнтэй адил нөхцөл байдал бий болгохгүй гэх газар үгүй. Өнгөрсөн хугацаанд тээвэрлэлтэд 25,000 орчим тээврийн хэрэгсэл оролцсон. Эдгээрийн өмчлөгчдийг өнөөдөр ил болгоно.

Өнөөдрийн байдлаар “С” зөвшөөрөлтэй 150 аж ахуйн нэгжийн 5,647 тээврийн хэрэгсэл богинын тээвэр хийж байна. Харин уртын тээвэрт 421 аж ахуйн нэгжийн 10,432 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминальд 17 аж ахуйн нэгжийн 1,281 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд явж байна” хэмээв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close