Иргэдийн гомдлыг газар дээр нь шийдвэрлжээ



Тэгэхээр цахим сүлжээнд хадгалагдсанаар н.Баярмаа эмч тухайн өдөр 101 жорыг 2-5 минутын зайтай бичсэн болохыг Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг даатгалын цахим системийн хуудаснаас шүүж тодруулав. Өөрөөр хэлбэл, н.Баярмаа эмчийн энэхүү үйлдлээс харахад Өрхийн эрүүл мэндийн эмч нар стандартаа барьж ажиллахгүй байгаа нь иргэдэд урт дараалал үүсэх нөхцөлийг бүрдүүлэх бас нэгэн алхам болж байна. Хэрвээ холбогдох журамд заасны дагуу тухайн эмч 15 минутанд үзлэг хийж, оношоо тавьж, жороо бичвэл иргэдийн дугаарлалт үүсэхгүй хаа хаанаа ачаалал багатай байх юм. Гэтэл цахим хуудсанд ихэнх эмчийн үзлэгийн тэмдэглэл хоосон байх жишээтэй. Нэг үгээр эмч нар заасан хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ жорыг “бөөндөхгүй”, салбарын яамнаас гаргасан стандартаа яг таг мөрдөж ажиллавал энэ төрлийн гомдол гарахгүй юм.
.jpg)
Нөгөөтэйгүүр, иргэдэд мэдээлэл дутмаг байна уу, сарын эхний 4-5 өдөрт Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэтэрхий ачаалал үүсгэх байдал дээрх аймгуудын холбогдох эмч нарын ярианаас ажиглагдаж байсан юм. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Р.Оюунханд аймгийн Нийгмийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад энэ чиглэлээр мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч байлаа.
Түүнчлэн орон нутагт гарч байгаа зөрчлүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь эмийн үнийн зөрүүний асуудал юм. Энэ асуудлаар холбогдох цахим хуудсанд хэд хэдэн иргэн гомдол гаргасан байна. Тиймээс ажлын хэсгийнхэн тус асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх мэдэл бүхий ажилтнууд болон эмийн сангийн удирдлагуудтай уулзаж, ямар гарц байгаа талаар санал бодлоо солилцсон юм.
Эмч нарын тодруулж буйгаар Эм ханган нийлүүлэх төвийн зарим нэр төрлийн эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн үнээс хямд аж. Энэ нь үнийн зөрүү гарах шалтгаан болж байна. Гэхдээ эмийн санчдын тодруулсанаар үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохирсны үндсэн дээр эмийн ханшийн зөрүүнд бэлэн мөнгө олгосон и-баримт олгодог гэнэ. Мөн тухайн авсан эмэнд ч и-баримт олгодог гэв. Тиймээс хөнгөлөлттэй үнийн жагсаалтад шинэчлэлт хийх нь зүйтэй юм.

Дашрамд дуулгахад, ажлын хэсгийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд ахалж, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ч.Алтанхуяг нар ажиллав.



