Урлаг спортЭнэ сард

Улаан-Үүд хотын соёлын байгууллагуудтай танилцав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн БСУГ Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улаан-Үүд хотноо албан айлчлал хийсэн байна.

Айлчлалын хүрээнд Улан- үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич мөн шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна, Монгол талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н. Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал зэрэг бүрэлдэхүүнтэйгээр оролцсон аж.

Энэ үеэр Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ – д мэргэжил дээшлүүлэх талаар ярилцан, өн Өвөрхангай аймгийн БСУГ –аас ВСГАКИ –тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсгээ зурлаа.

Мөн Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, мэргэжилтэн Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал, хөгжимт драмын театрын 22 уран бүтээлчид, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нар зэрэг соёл урлагийн 48 төлөөлөгч Улаан-Үүд хотын соёлын орд болсон Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Улаан-Үүд хотын үндэсний төв номын сан, мөн Улаан-Үүдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан, туршлага судласан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close