Хууль эрх зүйОнцлох

ЦЕГ: Харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага цацсан байна

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн сурагчид хийнд хордож, цагдаа, онцгойгийн алба хаагчид шуурхай ажиллаж байна. Дарханы Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон уг ослын үеэр хордлого авч амьсгалын дутагдалд орсон бие нь эвгүйрхсэн нийт 31 хүүхэд, 6 том хүнийг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байгаа аж.

Харин Эрчимт эмчилгээнд хэвтсэн хоёр том хүний нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь таталт өгч, толгой нь хүчтэй өвдөлттэй байгаа аж. Бие нь эвгүйрхсэн 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна.

Дарханы Оюуны ирээдүй цогцолбор сургуульд болсон ослын үеэр сургуулийн гал тогоонд ашигладаг газ алдагдаагүй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Их завсарлага болох үеэр тус сургуулийн сурагч нулимас асгаруулагч амьсгал боогдуулах үйлчилгээтэй шингэнийг нэг давхарт цацсан байж болзошгүй байгаа тул холбогдох албаны хүмүүс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Жавхлан мэдээллээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-аас дараах мэдээллийг өгч байна. “Дархан-Уул аймаг, Дархан сум ” сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close