БоловсролFocus

Нийт сурагчдын 5,1 хувь нь дотуур байранд амьдарч байна

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нарын зөвлөгөөний үеэр 2022-2023 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээллээс хуваалцасан юм.

Энэ мэдээллээс дотуур байрын эрэлт хэрэгцээ багийн болон сумын төвд маш их байгааг харж болно. Монгол Улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа нийт сурагчийн 5,1 хувь нь дотуур байранд амьдарч байна.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 531 дотуур байр байна. 18 нь Улаанбаатар хотод байдаг бол 513 нь хөдөө орон нутагт байрладаг. Дотуур байранд 1-12 дугаар ангийн 32421 суралцагч амьдарч байна.

Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдээ нийгмийн нэг хэсэг болгон хүмүүжүүлэх зорилгоор дотуур байранд амьдруулдаг. Харин манай улсын тухайд хүн амын байршил, газар нутаг, амьжиргаа гээд бодит шалтгаануудын улмаас дотуур байрыг сонгож байна.

Дотуур байр нь аюулгүй, эрүүл орчин байна. Хүүхдүүдэд яг л гэртээ байгаа мэт орчинг бүрдүүлэх ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Гэхдээ манай улсын тухайд дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, суралцагчийн эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарсаар байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close