БоловсролЯрилцлагаОнцлох

Далма Бэрэц: Одоогоор МУИС-д 28 оюутан унгар хэлийг сонгон суралцаж байна

Унгар Улсын Гадаад хэрэг Худалдааны Яам МУИС-тай Унгар хэл, соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээг 2022.02.17 нд хийсэн юм. Энэхүү гэрээний  хүрээнд Унгар хэлний сургалт Монгол Улсын их сургуульд энэ сараас эхэлсэн эхэлсэн билээ. Тэгвэл МУИС-ийн Унгар хэлний багш Далма Бэрэцээс тус сургалтын талаар тодруулсанаа хүргэж байна.

-Унгар хэлийг сурах сохирхолтой монгол оюутнууд хэр их байна вэ?

-Унгар хэл бол хамгийн сонирхолтой хэлүүдийн нэг. Гэхдээ унгар хэлийг сурах нь   Европын улсууд болон бусад орны оюутнуудад Унгарт тэтгэлэгт хамрагдаж суралцахад маш том боломжийг олгодог. Тиймээс унгар хэлийг сурсан байх нь маш том давуу тал болох юм.

-Унгарын их сургуульд суралцах монгол залуучууд унгар хэлийг сурах нь ямар боломж олгох вэ?

-Унгарын Засгийн “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамрагдах боломжтой. Тэнцсэн оюутнууд жил бүр Унгар Улсын аль нэг их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах боломж нээгддэг. Сургалтын хөтөлбөрийн ихэнхийг англи хэлээр сонсож, суралцах боломжтой боловч тэтгэлэгийн хүрээнд Унгар хэлний сургалтад хамрагдаж, унгар хэл дээр сурах нь чухал. Учир нь унгар хэлээр хичээлээ сурах нь Унгар улстай дасан зохицож, төгсөөд манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллаж, амьдрахад илүү давуу тал олгох юм.

-МУИС-д эхэлсэн унгар хэлний сургалтад хэдэн оюутан сурч байгаа вэ?

-Одоогоор 28 оюутан унгар хэлийг сонгон суралцаж байна. Шинээр сурч эхэлсэн оюутнууд маань хичээл зүтгэл чармайлт сайтай, маш их урам зориг дүүрэн, идэвхитэй  суралцаж байгаад үнэхээр баяртай байна.

-Зөвхөн МУИС-ийн оюутнууд л унгар хэлний сургалтад суух эрхтэй юу. Магадгүй өөр сургуулийн оюутнууд унгар хэл сурахыг хүсвэл тэдэнд зориулсан нэмэлт сургалт явуулах уу?

-Яг одоогоор зөвхөн энэ ангийн хүүхдүүддээ хичээл зааж байгаа ч ирэх хаврын хичээл эхлэхээр МУИС-ийн ямар ч ангийн оюутан унгар хэл, соёлын хичээлийг нэмэлтээр сонгох боломжтой болно. Мөн бид зөвхөн МУИС-ийн оюутан гэлгүй унгар хэлийг сонирхсон хүн бүрт унгар хэлийг сонгон суралцах боломжийг нээж, анхан шатны анги нээхээр ажиллаж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close