HerbalifeОнцлох

Herbalife Nutrition Сангаас “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт 15 мянган ам.доллар хандивлалаа

Herbalife Nutrition Сан  нь өөрийн Casa Herbalife хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн Вэлүү (Veloo) сангийн “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт 15 мянган ам.доллар хандивлалаа.

Хамтын ажиллагааг эхлүүлэн Herbalife Nutririon Компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн, Вэлүү (Veloo) Сангийн Гүйцэтгэх захирал Н.Доржпалам болон Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдийн төлөөлөл өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Г.ДЭНЗЭН: БИД ЭРҮҮЛ НИЙГЭМД ДЭМ БОЛОХУЙЦ ОЛОН АЖИЛ ХИЙХИЙГ ЗОРЬДОГ

Herbalife Nutrition компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн:
-Casa Herbalife хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж буйд манай хамт олон баяртай байна. Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд эрүүл таатай орчинд чанартай боловсрол эзэмших боломж олгож буй Вэлүү сангийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн энэ ташрамд  Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүддээ талархаж буйгаа хэлмээр байна.Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнсийг тогтмол хэрэглэснээр ирээдүйд эрүүл чийрэг бие хүн болж, цаашлаад амьдралд эергээр нөлөөлөх үндэс суурийг тавьж өгөх тул бид энэ чиглэлд илүүтэй төвлөрч ажилладаг.

Энэ удаад бид 15 мянган ам.долларыг Вэлүү санд хандивлаж байгаа ба цаашдаа бид хандивын хэмжээгээ шат дараатайгаар нэмэх төлөвлөгөөтэй. Бидний эхний зорилго нь хүүхдэд чанартай, шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд зориулж гал тогооны техник хэрэгслийг шинэчлэх, шинэ загвартай болгоход дэмжлэг үзүүлэх болно. Мөн хичээлийн жил эхлэх үед, шинэ жил, Цагаан сар гэх мэт баяр ёслолын хүрээнд дараа дараагийн тусламжаа хүргэх төлөвлөгөөтэй байна.

Ямар ч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтэд чиглэсэн ажил зохион байгуулж, бусдад тусалж дэмжих нь чухал. Үндсэн үйл ажиллагааны 50 хувийг нийгмийн хариуцлагын ажил эзэлж байж үр өгөөжөө өгдөг гэдэгт би хувьдаа итгэдэг. Бид хүүхдэд чиглэсэн сангийн үйл ажиллагаанаас гадна, хог хаягдал дахин боловсруулах, мод тарьж ногоон байгууламжийг нэмэх гэх мэт Монгол Улсын хөгжил, эрүүл нийгэмд дэм болохуйц бусад төрлийн ажлуудыг боломжоороо хийхийг зорьдог


Herbalife Nutrition Сангийн хандиваар Вэлүү (Veloo) сан “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, тав тухтай орчин бүрдүүлэх, хүүхдүүдийг эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах ажилд улам илүү анхааран ажиллах юм. 

Н.ДОРЖПАЛАМ: БИД HERBALIFE NUTRITION САНД ТАЛАРХАХЫН ЗЭРЭГЦЭЭ ТЭДНИЙ САНХҮҮЖИЛТ ЦАГАА ОЛСОН, ЧУХАЛ ТУСЛАМЖ БОЛЖ БУЙГ ОНЦОЛМООР БАЙНА

“Вэлүү сан”-гийн гүйцэтгэх захирал Н.Доржпалам:
-Вэлүү сан маань 2012 оноос хойш буюу өдгөө 10 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг маань 2013 онд байгуулагдаж, одоо энд 120 хүүхэд сурч хүмүүжиж байна. Herbalife Nutrition Сангийн буцалтгүй тусламжийн зорилго нь цэцэрлэгийн хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, өсөлт бойжилтод дэм болох юм.

Вэлүү сан нь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ нэн түрүүнд хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зорилготой байсан. Учир нь алслагдсан дүүрэгт байрлалтай учир энд амьжиргааны түвшин доогуур, гэртээ түлээ нүүрсгүй, хоол хүнсгүй, цоожлогдоод үлдэх хүүхдүүд олон байв. Тиймээс энд цэцэрлэг барих анхны суурийг тавьсан гэж хэлж болно. Учир нь хүүхэд өөрийн биед хэрэгцээтэй шим тэжээлээ авч байж дараа, дараагийн өсөлтийн үйл ажиллагаа нь үргэлжилдэг учир бид үүнд илүүтэй ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл боловсролоос нэн тэргүүнд хүүхдийн өдөрт авах шим тэжээл, хоолыг чухалчилдаг.

Тиймээс бидний энэхүү зорилготой уялдсан хандивыг Herbalife Nutrition Сангийн хамт олон өгч буйд маш их талархаж байна. Энэ бол маш нүдээ олсон тусламж юм. Үүнд тоног төхөөрөмжийн шинэчлэлт, манай цэцэрлэгийн тогооч нарыг хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх сургалтад хамруулж, ур чадварыг нэмэх, цаашлаад эцэг эхчүүдэд ч хүүхдийн хоол тэжээлийн зөвлөгөө өгөх гэх мэт маш үр ашигтай төсөл юм. Бид Herbalife Nutrition Сангийн дэмжлэгт маш их талархаж, шинэ хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хүүхдүүдийн амин чухал хэрэгцээг хангах хамтын зорилгоо биелүүлэхдээ баяртай байх болно.


Хандивын үйл ажиллагааны үеэр Herbalife Nutrition компанийн гишүүд, төлөөлөгчид цэцэрлэгийн болон дугуйлангийн хүүхдүүдтэй хамт зураг зурж, тоглоом тоглон цагийг хөгжилтэй өнгөрөөсөн юм.

Herbalife Nutrition компанийн фитнес зөвлөх Б.Галбадрах:
-Herbalife Nutrition Сангаас Вэлүү санд зориулж буй хандивын үйл ажиллагаатай холбоотойгоор арга хэмжээнд оролцож, хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөж буй маш сайхан байна. Өмнө нь канвас зураг зурж байгаагүй миний хувьд хүүхдүүдтэй хамт суугаад зураг зурах маш сонирхолтой бөгөөд гоё байлаа. Хүний амьдралын хамгийн чухал зүйл болох эрүүл амьдралын хэв маягийг Herbalife Nutrition компани түгээн дэлгэрүүлэхээр зорин ажилладаг билээ. Өөрөөр хэлбэл зөв зохистой, тэнцвэртэй хооллолт нь эрүүл амьдралын суурь. Тиймдээ ч Herbalife Nutrition Сангаас дэлхий даяар хүүхдэд чиглэсэн хандивын үйл ажиллагааг зохион байгуулдаг жишгээр Вэлүү сангийн цэцэрлэгийн хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлж, маш сайхан зүйлийг эхлүүлж буйд талархалтай байна.

Herbalife Nutrition Сангийн тухай:

Aшгийн бус байгууллага Herbalife Nutrition Сан (HNF) нь 2005 оноос хойш дэлхий даяарх хүүхдүүд болон олон нийтийн амьдралыг сайжруулахаар бүх хүчээ зориулсаар ирсэн. HNF нь нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийг чанартай шим тэжээлээр хангахаар дэлхийн өнцөг булан бүрд хичээж буй олон нийтэд түшиглэсэн Casa Herbalife Nutrition-ын түншүүд, түүнчлэн чанартай шим тэжээл, ерөнхий эрүүл мэнд, гамшгийн үеийн тусламжийн хүртээмж, мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэхээр ажилладаг байгууллагуудыг дэмждэг. HNF-ийн тухай болон хөтөлбөрүүдийг хэрхэн дэмжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.herbalifenutritionfoundation.org сайтаар зочилно уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close