МИКОнцлох

“МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэр гарлаа

“МИК Холдинг” ХК-ийн 2022 оны 22/21, 22/22 дугаартай шийдвэрээр компанийн хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын Хөгжлийн банк болон “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК тус тусын төлөөлөл бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнийг орлох этгээд томилогдлоо.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

ТУЗ-ийн даргын эрх, үүргийг орлон гүйцэтгэгч, хараат бус гишүүн

  • Ч.ХАШЧУЛУУН – Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор 

ТУЗ-ийн гишүүд:

  • А.ЭНХЖИН – Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
  • Л.ТЭМҮҮЖИН –   Монгол Улсын Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал
  • Т.ДАВААЖАВ – ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
  • Б.ҮҮРЦАЙХБААТАР – Капитрон банкны Гүйцэтгэх захирал
  • Н.СЭРГЭЛЭН
  • М.МӨНХБААТАР –  “Азиа Дайверсифайд Рийл Истэйт Фанд Нэг” ХХК-ийн Зөвлөх

ТУЗ-ийн хараат бус гишүүд:

  • Э.ШИЖИР – Уул уурхай металлургын цогцолбор байгуулах төслийн удирдагч
  • Ө.ГАНЗОРИГ – “Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 

ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүрэг

Компанийн засаглалын зөв бодлого, зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч ажилладгийн  хувьд Компанийн ХЭХ, ТУЗ-ийн хурал, түүний дэргэдэх хороодын хурлыг тогтмол зохион байгуулж, эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэн ажилладаг. МИК Холдинг ХК-ийн ТУЗ-ийн дэргэд Санхүү, аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Нэр дэвшүүлэх шагнал урамшууллын хороо гэсэн 3 хороо үйл ажиллагаа явуулж байна.

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо нь нь дараах чиг үүргийг хариуцна. Үүнд:

  • Компанийн засаглалын тогтолцоо, түүнд хамаарах санхүү, дотоод хяналттай холбоотой баримт бичгээс бусад бодлого, дүрэм журам, тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлт, хэрэгжилтэд хяналт тавих асуудал хариуцах;
  • ТУЗ-ийн гишүүн, ГУ болон ТУЗ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг албан тушаалтныг сонгон шалгаруулах, тавигдах шаардлагыг тодорхойлох, нэр дэвшүүлэх, тэдгээртэй байгуулах гэрээний нөхцөлийг боловсруулах, ТУЗ болон ГУ-ын үйл ажиллагааг үнэлэх ажлыг зохион байгуулах, асуудлыг хариуцах;
  • ТУЗ-ийн гишүүн, ГУ болон ТУЗ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг албан тушаалтанд олгох цалин, урамшууллын бодлого, түүний хэрэгжилтэд хяналт тавих, тэдгээрт олгох цалин, урамшууллын дээд хязгаарыг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан цалин, урамшуулал олгох, компанийн хүний нөөцийн бодлого, урамшууллын системийг тодорхойлж үр дүнг үнэлэх зэргийг хариуцах.

Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хорооны дарга: Ч.Хашчулуун
Гишүүд: Э.Шижир, Ө.Ганзориг, М.Мөнхбаатар

Санхүү аудитын хороо нь ТУЗ-д удирдах чиглүүлэх болон хянан шалгах үүргээ үр ашигтай, бүтээлчээр хийж гүйцэтгэхэд туслах, компанийн санхүүгийн төсөв, тайланд хяналт тавих, хөндлөнгийн аудитортой харилцан ажиллах, дотоод аудитын бодлого, журам зэргийг хангах асуудлыг хариуцна.

Санхүү, аудитын хорооны дарга: Э.Шижир,
Гишүүд:  Ч.Хашчулуун, Ө.Ганзориг, Т.Даваажав, 
 

Эрсдэлийн удирдлагын хороо нь эрсдэлийн бодлого, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хязгаарт хяналт тавих, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдэлийг хянах, дүгнэх асуудлыг хариуцна.
 

Эрсдэлийн удирдлагын хорооны дарга: А.Энхжин
Гишүүд: Б.Үүрцайхбаатар, Л.Тэмүүжин, Н.Сэргэлэн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close