ОнцлохНийслэл

Гачууртын замын ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүргийг өглөө

Баянзүрх дүүргийн 9, 23, 28 дугаар хороо буюу Гачууртын автозамаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км автозам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар танилцаж, шалгалаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын ажлын явц удаашралтай байгааг Төлөөлөгчид хэлээд, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө замын ажлын бүтээн байгуулалтад нөлөөлөөд буй нөхцөл шалтгааныг шийдвэрлэхийг үүрэг болгов.

 

Одоогоор тус замын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийгээд байгаа юм. Ажил ийнхүү удаашралтай байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой гэж Гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа.

Харин Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар “…Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан. Иргэдтэй гэрээгээ яаралтай хийж, замын ажлыг эрчимтэй урагшлуулах хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын зүүн чиглэлийн автозамын ачааллыг үлэмж хуваалцах, гол зам болохоор төлөвлөгдсөн…” гэлээ.

 

Тиймээс замын ажлын бүтээн байгуулалтыг саатуулаад буй асуудлуудыг яаралтай цэгцэлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ээлжит хуралдаанаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн удирдлагуудад үүрэг болгосон юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close