21 аймгийн 1281 үйлчилгээ цахимжлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,
- Архангай аймаг – 51 үйлчилгээ
- Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ
- Баян-Өлгий аймаг – 52 үйлчилгээ
- Булган аймаг – 62 үйлчилгээ
- Говь-Алтай – 51 үйлчилгээ
- Говьсүмбэр – 61 үйлчилгээ
- Дорнод аймаг – 73 үйлчилгээ
- Дорноговь аймаг – 72 үйлчилгээ
- Дундговь аймаг – 64 үйлчилгээ
- Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
- Орхон аймаг – 74 үйлчилгээ
- Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ
- Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
- Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
- Төв аймаг – 58 үйлчилгээ
- Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ
- Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ
- Хэнтий аймаг – 71 үйлчилгээ,
- Завхан аймаг – 50 үйлчилгээ
- Увс аймаг – 51 үйлчилгээ
- Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1280 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм.
Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.
“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:
- Төв аймаг
- Сэлэнгэ
- Орхон
- Дархан
- Хэнтий
- Сүхбаатар
- Өмнөговь
- Өвөрхангай
- Баянхонгор
- Говь-Алтай
- Ховд
- Увс
- Хөвсгөл
- Завхан
Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.