Байгаль орчинFocus

Наадмын өдрүүдийн цаг агаар

Нийт нутгаар ялангуяа төв болон зүүн, Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас элбэг байна.

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул наадамчид болон аялал зугаалгаар явж буй иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотын хувьд 10-нд бороо орохгүй, 10-11-нд шилжих шөнө болон 11-нд дуу цахилгаантай аадар бороо орно. 12-13-нд өдөртөө бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close