“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” маргааш эхлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд 5 салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд дэлхийн өнцөг буланд оршин сууж буй Монголчуудыг төлөөлөн 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох юм.
Нэгдсэн хөтөлбөр
2022.07.03 өдөр
Салбар хуралдаан 1: “Гэртээ Харих Зам – Эх орондоо хөрөнгө оруулъя” Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн
Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зааланд
/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 13:00-18:00 цагт /
Салбар хуралдаан 2: Монгол орны хөгжилд: “Технологийн зөвлөгөөн”
Хаана: МУИС-ийн Номын сангийн “Хүндэтгэл” танхимд
/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 09:00-14:00 цагт/
Салбар хуралдаан 3: Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн
Хаана: Боловсролын Ерөнхий Газрын Хурлын танхимд
/ 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 14:00-18:00 цагт /
Салбар хуралдаан 4: “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн
Хаана: Хан Гарьд цамхаг-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд
/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 10:00-15:00 цагт/
2022.07.04 өдөр
Салбах хуралдаан 5: “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” Нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагуудын /НҮТББ/ IV чуулга уулзалт
Хаана: : ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
/ 2022 оны 07 сарын 04-ны өдрийн 09:00-18:00 цагт
2022.07.05 өдөр
“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”
Хаана: Төрийн Ордон “Их танхим” (зөвшилцөх )
/2022 оны 07 сарын 05-ны өдрийн 09:00-13:00 цагт/