Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957
Түр ирэгч гадаад иргэний визийг цахимаар хүлээн авч сунгана – NewsWall
FocusTravel

Түр ирэгч гадаад иргэний визийг цахимаар хүлээн авч сунгана

Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад түр ирсэн болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг энэ сарын 13-ны өдрөөс биечлэн болон цахимаар хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл зургаадугаар сарын байдлаар биечлэн ирүүлсэн 27 улсын 234 иргэний хүсэлт, цахимаар ирүүлсэн 33 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын байгууллагын 67 иргэний хүсэлтийг тус тус шийдвэрлэлээ.

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах цахим хүсэлтээ https://immigration.gov.mn/ хуудсаар илгээх бөгөөд үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос 4 хэлээр авах боломжтой юм.  

Виз сунгалтын хүсэлтийг ийнхүү цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгэхийг анхаарна уу. Түүнчлэн түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргах боломжтойг сануулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close