Эдийн засагFocus

27 хувьцаат компанийн 601,204 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 159,698,542 төгрөгийн үнийн дүн бүхий 601,204 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс  “Тандэм инвэст ББСБ” ХК (VIK +5.56%), “АПУ” ХК (APU +2.9%) болон “Говь” ХК (GOV +2.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монинжбар” ХК (MIB -13,7%) , “Булган ундрага” ХК (BUN -11.95%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND -5.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,048 ширхэг нэгж эрхийг 219,061,000 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,205 ширхэг үнэт цаасыг 222,120,952 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44хувиар буурч, 33,453.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,795,365,090,301 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close