“Монгол брэнд- Морин өртөө 2022” уралдааны ивээн тэтгэгчээр Дэлхийд Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөрөнгө оруулж буй The Hu хамтлагийн хувцас хэрэглэлийг хийж бүтээж буй “Hunnu Fashion”-ны хамт олон болон Уушгийн Агуй ХХК тодорлоо. Монгол хүний ур ухаан, “Хариуцлагатай Нүүдэлчин” бар код бүхий монголын ширээр хийж бүтээсэн онцгой бүтээлээр хамтран ажиллах болсонд МБАНХ-ны зүгээс гүн талархал илэрхийлж байна.