Юта их сургуулийн багтай хамтран зүрхний мэс засал хийнэ


Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний нээлттэй хагалгааг энэ сарын 21-25-ны өдрүүдэд хийхээр болжээ. Энэ өдрүүдэд нийт 5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг хийх аж.
Тус эмнэлэг өмнө нь энэ ийм хагалгааг хийж байсан ч энэ удаад зүрхний мэс заслыг хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа онцлог гэнэ. Учир нь АНУ-н Юта их сургуулийн баг болон УГТЭ-тэй хамтран Зүрх шилжүүлэн суулгах хагалгаануудын хийх юм байна.
Юта их сургуулийн баг 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг мэс заслын баг ажээ. Тэд нэг жилд дэлхийд 4000 орчим зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийгддэгээс 2500-г нь АНУ-аад хийдэг байна.
Дашрамд дуулгахад, ДЭМБ-ын 2008-онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17,3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж түүний 7,3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан бөгөөд 2030он гэхэд 23,3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гаргасан байна. Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгааны нэг юм.



